Энэ оны майн нэгний амралтаар хүмүүс хаагуур зугаалж байна?

Энэ оны майн нэгний амралтаар хүмүүс хаагуур зугаалж байна?

Сэтгүүлч Зам тээврийн яамнаас мэдээлснээр, майн нэгний баярын эхний өдөр, бүс нутаг дамнасан жуулчдын хөл хөдөлгөөн ихээхэн нэмэгдэж, давхацсан тоогоор 340 саяыг давсан  нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 8 хувиар нэмэгдсэн байна. Сэтгүүлч Бээжин хотын цэцэрлэгт хүрээлэнгийн удирдах төвөөс мэдээлснээр, майн нэгний амралтын эхний өдөр гэхэд Бээжин хотын цэцэрлэгт хүрээлэн, Хятадын ойн цэцэрлэгт хүрээлэн давхацсан тоогоор нийт 500 мянга гаруй жуулчин хүлээн авчээ. Үүнд жуулчдын тоогоор эхний гуравт Тэнгэрийн сүм давхацсан тоогоор 112,500 жуулчин, И Хэ Юань цэцэрлэгт хүрээлэн давхацсан тоогоор 110, 400 жуулчин, Амьтны хүрээлэн давхацсан тоогоор 45,500 жуулчин хүлээн авсан байна. Майн нэгний баярын эхний өдөр, Шааньши мужийн аялал жуулчлалын 51 үзэмжит бүс давхацсан тоогоор 534 мянга 900 жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын үйл ажиллагааны орлого 49 сая 308 мянган юаньд хүрчээ. 
02-May-2025
Хятадын киноны дээд шагналыг шалгаруулав

Хятадын киноны дээд шагналыг шалгаруулав

Хятадын киноны 20 дахь удаагийн Хуабяо шагнал гардуулах ёслол өнөөдөр, дөрөвдүгээр сарын 27-нд Чиндао хотноо боллоо. Энэ нь Хятадын киноны хамгийн дээд шагнал юм. Киноны шагналын хувьд "20-р зүйл" зэрэг 10 кино шилдэг уран сайхны киноны шагнал, "Үүлний цаана" хөдөө орон нутгийн онцлох сэдэвт кино, "Цасан ирвэс" нь үндэстний цөөнхийн сэдэвт киноны шагнал зэргийг хүртсэн бол Гүө Фань “Тэнэмэл дэлхий Ⅱ” киногоороо шилдэг найруулагчийн шагнал хүртсэн байна. “Нэжа-2” кино 2025 оны хаврын баярын үеэс одоог хүртэл гадаад дотоодын зах зээлийн талархлыг хүлээсээр байгаа тул “Онцгой хувь нэмэр оруулсан кино” хэмээх хүндэт жуух бичиг гардуулжээ. ХКН-ын төв хорооны Суртал ухуулгын яамны дэд сайд, ХТРТ-ийн захирал Шэнь Хайшюн шагнал гадруулах ёслолд оролцсон бөгөөд 10 шилдэг уран сайхны кино болон “Нэжа-2”-т шагнал гардуулжээ.
27-Apr-2025
Бээжингийн "Нар" хүүхдийн цэцэрлэг "Гоо" хүүхдийн цэцэрлэгтэй нэгдэв

Бээжингийн "Нар" хүүхдийн цэцэрлэг "Гоо" хүүхдийн цэцэрлэгтэй нэгдэв

Өнөөдөр буюу 5-р сарын 1-нд Бээжингийн "Гоо" хүүхдийн цэцэрлэгт нэгэн тэмдэглэлт үйл явдал болов. Долоо хоног бүрийн хагас сайныг "Гоо" хүүхдийн цэцэрлэг нь цэцэрлэгийнхээ үйл ажиллагааг танилцуулах нээлттэй өдөр болгожээ. Өнөөдөр энд хуран цугласан олон хүүхдийн дунд монгол дээлээрээ гоёсон, монгол хэлт хүүхдүүд хуран цугласан нь тус цэцэрлэгт монгол багштай монгол анги нэгээр нэмэгдэх болсныг зарлаж байна. Бээжингийн "Нар" хүүхдийн цэцэрлэг нь 2010 онд анх байгуулагдсанаасаа хойш Бээжин хотын хүүхдүүдэд монгол хэл соёлтой танилцах боломж хангаж, 15 жилийн турш тасралтгүй сургалт явуулсаар ирсэн бөгөөд энэ хооронд цэцэрлэг буурь сэлгэх, хөрөнгө мөнгө хүрэлцэхгүй зэрэг олон бэрхшээлийг даван туулж ирсэн нь үнэн. Энэ явцад "Гоо" хүүхдийн цэцэрлэг санхүүгийн дэмжлэг, эрсдэлийн судалгаа зэрэг талаар туслалцаа үзүүлсээр ирсэн бөгөөд хоёр талаараа тохиролцсоны үндсэн дээр албан ёсоор нэгдэж буйгаа олон нийтэд мэдэгдэж буй нь энэ юм.
01-May-2025
Томиё Ямада: Хятадад очиж үзэх юмсан 

Томиё Ямада: Хятадад очиж үзэх юмсан 

"Энэ удаа Хятадын павильонтой танилцаад надад хамгийн их мэдрэмж төрүүлсэн нь Японы соёлын эх сурвалжийг эндээс олж харлаа. Сарны ар болон урд талын хөрсний дээжийг харьцуулсан байв. Энэ нь түүхэнд анх удаа хоёр дээжийг зэрэг үзүүлж буй тохиолдол юм. Хэрэв та Осакагийн дэлхийн яармагийг үзэхээр ирсэн бол Хятадын павильонтой танилцаарай гэдгийг хүн бүхэнд зөвлөж байна" гэж Японы баримтат киноны найруулагч Рё Такеүчи саяхан Осакагийн дэлхийн яармагийн Хятадын павильонтой танилцсаны дараа ингэж хэлж билээ. Дөрөвдүгээр сарын 13-нд нээлтээ хийсэн Осака-2025 дэлхийн яармаг ид өрнөж байна. Энэхүү Дэлхийн яармагийн цар хүрээ хамгийн том, хамгийн төлөөлөл бүхий павильонуудын нэг болох Хятадын павильон нь хулсны бичээс, нарны 24 улирал, газар тариалангийн соёл иргэншил зэрэг Хятадын уламжлалт соёлыг харуулахаас гадна ирээдүйн хотжилт, ногоон эрчим хүч, хиймэл оюун ухаан зэрэг дэвшилтэт салбарт шинжлэх ухаан, технологийн хөгжлийн ололт амжилтуудыг төвлөрүүлэн тусгасан нь дэлхийн өнцөг булан бүрээ
30-Apr-2025
Ши Жиньпин БРИКС-ийн Шинэ хөгжлийн банктай танилцав

Хятад улсын дарга Ши Жиньпин дөрөвдүгээр сарын 29-ний үдээс өмнө Шанхай хотноо БРИКС-ийн Шинэ хөгжлийн банканд зочлон, уг банкны ерөнхийлөгч Дилма Рюссеффтэй уулзав. Ши Жиньпин онцлохдоо, Их БРИКС-ийн хамтын ажиллагаа нь өндөр чанартай хөгжлийн шатанд орсон бөгөөд Шинэ хөгжлийн банк ч өндөр чанартай хөгжлийн хоёр дахь “алтан арван жил”-ээ нээж байна. Хятад улс даргалагч орны хувьд Шинэ хөгжлийн банкны үйл ажиллагаа хөгжлийг дэмжсээр байх бөгөөд төслийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, ногоон инноваци, тогтвортой хөгжилд анхаарлаа төвлөрүүлэн, илүү ажил хэрэгч хамтын ажиллагааны үр дүнд хүрэхэд бэлэн байна гэжээ. Ши Жиньпин цааш нь хэлэхдээ, олон улсын нөхцөл байдалд ямар өөрчлөлт гарсан ч хүн төрөлхтний хөгжил дэвшлийн чиг хандлага өөрчлөгдөхгүй юм. Хятад улс цаашид шаргуу тэмцэн, өөрийн зүй ёсны эрх ашиг, олон улсын хамтын нийгэмлэгийн хамтын ашиг сонирхлыг шуурхай хамгаалах болно гэжээ.

29-Apr-2025
МЭДЭЭ